Шатрын хөлөг
Монголын тэргүүлэгч шатрын клуб

Чимээгүй хэрнээ шаргуу хөдөлмөрлө.Чиний өмнөөс үр дүн чинь ярих болно.

Бүх насны анхан, дунд болон ахисан түвшний сурагчдад зориулсан мэргэжлийн шатрын сургалт.

🏆Монгол Улсын аварга клуб (2024, 2025, 2026)
♟️9 жилийн түүхтэй
🥇30 гаруй улсын болон олон улсын цолтон төрүүлсэн
98% эцэг эхийн сэтгэл ханамж
Бидний тухай

БОСОО НОЁН
клубын тухай

БОСОО НОЁН клуб нь шатрын спортоор дамжуулан хүүхэд, залуучуудын логик сэтгэлгээ, сахилга бат, төвлөрөл болон өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилготой мэргэжлийн сургалтын байгууллага юм.

Манай клуб нь олон жилийн туршлагатай дасгалжуулагчид, системтэй сургалтын хөтөлбөр, тэмцээний бэлтгэлийн арга барилаар дамжуулан олон улсын болон улсын хэмжээний цолтон тамирчдыг бэлтгэн гаргаж байна.

Шатрын сурагч

Яагаад биднийг сонгох вэ?

Туршлагатай дасгалжуулагчид

Мэргэжлийн туршлагатай багш нар сурагч бүрийн ахиц дэвшлийг дэмжин ажиллана.

Системтэй сургалтын хөтөлбөр

Анхан шатнаас мэргэжлийн түвшин хүртэл шат дараалсан сургалт.

Тэмцээний бэлтгэл

Улс болон олон улсын тэмцээнд амжилттай оролцоход зориулсан тусгай бэлтгэл.

Үр дүнтэй арга зүй

Хүүхэд болон насанд хүрэгчдэд ойлгомжтой, сонирхолтой сургалтын аргачлал.

Сургалтууд

Манай сургалтууд

Эхлэгчдэд

Анхан шат

Шатрын дүрэм, нүүдэл, үндсэн ойлголтууд.

Дунд түвшин

Дунд шат

Тактик, стратеги, нээлтийн онолууд.

👑
Ахисан түвшин

Ахисан шат

Тэмцээний бэлтгэл, анализ, өндөр түвшний тоглолтын арга барил.

Салбарууд

Манай салбарууд

Мөнгөн завьяа салбар

Хүүхдийн оюун ухаан, логик сэтгэлгээг хөгжүүлж, ирээдүйг тодруулцгаая!

Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 1-р 40 мянгат, Мөнгөн Завьяагийн урд 40 дугаар байр, 2 давхарт 13 тоот (Орос элчний баруун талд)
Хугацаа
1-р ээлж:2026.06.02 – 2026.06.29
2-р ээлж:2026.07.20 – 2026.08.14
Төлбөр
Амралтын өдрийн анги (Зөвхөн амралтын өдөр)250'000₮
Дунд шат500'000₮
Ахисан шат800'000₮
Цагийн хуваарь
Өглөө09:00 – 11:30
Өдөр12:30 – 15:00
Ахисан шат15:00 – 18:00
Анги дүүргэлт: 8–10 хүүхэд
Ахисан шат: Э.Энхнар (FM), Б.Очирсүх (MK)
Анхан болон Дунд шат: Б.Очирсүх (MK), Сод-Эрдэнэ (WMK)

Яармаг салбар

Хүүхдийн оюун ухаан, логик сэтгэлгээг хөгжүүлж, ирээдүйг тодруулцгаая!

Хан-Уул дүүрэг 23-р хороо, Арцатын амаар өгсөөд Мандала Гарден хотхоны үйлчилгээний төвийн 2 давхарт
Хугацаа
1-р ээлж:6.15 – 7.10
2-р ээлж:8.03 – 8.28

5 өдөр, нэг ээлжинд нийт 20 хоног 40 цаг орно.

Төлбөр
Анхан, Анхан дунд шат400'000₮
Дунд, Ахисан шат500'000₮
Цагийн хуваарь
Анхан10:00 – 12:00
Анхан дунд12:30 – 14:30
Дунд15:00 – 17:00
Ахисан17:00 – 19:00
Анги дүүргэлт: 10–12 хүүхэд
1-р ээлжинд: ФМ Г.Булганхан · Туслах: Т.Мөнхзул
2-р ээлжинд: ДМ Б.Эрдэнэхөлөг, ФМ Г.Булганхан · Зөвлөх: ФМ Э.Болдоо

Хороолол салбар

Хүүхдийн оюун ухаан, логик сэтгэлгээг хөгжүүлж, ирээдүйг тодруулцгаая!

29/1, БГД - 32 хороо, Улаанбаатар 16092
Хугацаа
1-р ээлж:2026.06.02 – 06.29
2-р ээлж:2026.07.01 – 08.11

Ажлын 5 өдөр, 2 цаг 30 минутаар орно. Нэг ээлжинд нийт 50 цаг.

Төлбөр
Ажлын өдрийн сургалт400'000₮
Амралтын өдрийн сургалт250'000₮
Амралтын өдрийн хуваарь
10:00 – 12:30
13:30 – 16:00

Хагас, бүтэн сайн өдөр, 2 цаг 30 минутаар орно. Нэг ээлжинд нийт 20 цаг.

Анги дүүргэлт: 10–15 хүүхэд
Байршил харах
Дасгалжуулагчид

Манай дасгалжуулагчид

Энхбаатарын Энхнар
FIDE Master

Энхбаатарын Энхнар

Дэлхийн шатрын холбооны мастер

Босоо Ноён клубын төв салбарын зөвлөх багш

  • 2002 оноос шатрын спортоор хичээллэж эхэлсэн
  • 2013 онд Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн
  • 2023 онд Монгол Улсын шилдэг дасгалжуулагч шагнал хүртсэн
  • Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан
  • 2026 онд Монгол Улсын шигшээ багийн шилдэг 11 тоглогчийн бүрэлдэхүүнд 10 дахь удаагаа шалгарсан
  • Шатрын багшаар 11 жилийн турш ажилласан туршлагатай
Эрдэнпүрэвийн Болдоо
FIDE Master

Эрдэнпүрэвийн Болдоо

Дэлхийн шатрын холбооны мастер

Босоо Ноён клубын Яармаг дахь салбарын зөвлөх багш

  • 2016 оны Азийн аваргын алтан медальт
  • 2020 оны Aeroflot International тэмцээний аварга
  • 2020 оны Moscow Open тэмцээний аварга
  • ОХУ-ын ГЦОЛИФК их сургуульд шатрын багш мэргэжлээр суралцаж байсан
  • 2023 оны сүүлээр Монгол Улсад ирж ажилласан
  • 2024–2025 онд Монгол Улсын шигшээ багийн тамирчин
Батсайханы Эрдэнэхөлөг
Спортын дэд мастер

Батсайханы Эрдэнэхөлөг

Спортын дэд мастер

  • 2015 онд Спортын дэд мастер
  • 2016 онд Сурагчдын Улсын Аварга шалгаруулах тэмцээний алт
  • 2017 онд Сурагчдын Азийн Аварга шалгаруулах тэмцээний блиц төрөлд хүрэл
  • 2017 онд Өсвөрийн Улсын Аварга шалгаруулах тэмцээний мөнгө
  • Шатрын багшаар 6 жил ажилласан
Наранбаатарын Сод-Эрдэнэ
Спортын мастер

Наранбаатарын Сод-Эрдэнэ

Төв салбарын туслах багш

  • "Цагаан Бэрс" түргэвчилсэн шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль (3 удаа)
  • 2023 онд 72 дахь Oregon Open олон улсын шатрын тэмцээний алтан медаль
  • 2016 онд Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • 2014 онд Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • Багшлаад нийт 3 жил болж байгаа
Ганзоригийн Булганхан
FIDE Master

Ганзоригийн Булганхан

FIDE Master

  • 2017 онд FIDE Master цол авсан
  • 2017 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медаль
  • Монгол улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт
  • 2023 оны насанд хүрэгчдийн шигшээ тэмцээний 6-р байр
  • Шатрын спортоор 2015 оноос хойш хичээллэж
  • 2024 оноос шатрын багш хийж байгаа
Батсайханы Очирсүх
Спортын мастер

Батсайханы Очирсүх

Спортын мастер

  • 2010 оноос хойш шатрын спортоор хичээллэж
  • 2016 онд Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
  • 2021 онд Монгол улсын мастер цол авсан
  • 2024 онд Монгол улсын шилдэг дасгалжуулагч болсон
  • 2026 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн
Хатанзоригийн Буянхишиг

Хатанзоригийн Буянхишиг

Багш

  • Шатрын спортоор 2020 оноос хойш хичээллэсэн
  • Хүүхэдтэй харьцах чадвар болон сургах арга барил сайтай
  • Бага насны хүүхдүүдэд шатрыг сонирхолтойгоор ойлгуулдаг
  • 2025 оноос эхлэн хийж байгаа анхан, дунд шатруу чиглэсэн дасгалжуулагч
Амжилтууд

Бидний амжилт

🏆
3x

Монгол Улсын аварга клуб

2024, 2025, 2026

♟️
9+

Жилийн түүхтэй

Тасралтгүй ажиллаж байна

🥇
30+

Цолтон тамирчин

Улсын болон олон улсын

98%

Эцэг эхийн сэтгэл ханамж

Манай сурагчдын гэр бүлүүд

Тэмцээний мөч

Тэмцээний ялалтууд

Ирээдүйн шагналууд болон тэмцээний гэрэл зургууд

Сэтгэгдлүүд

Манай сурагчид юу хэлдэг вэ?

Хүүгийн маань шатрын чадвар маш хурдан хөгжлөө. Багш нар маш анхааралтай, сурагч нэг бүрийг дэмжин ажилладаг. Би бусад эцэг эхчүүдэд санал болгож байна.

БО

Б. Оюунчимэг

Эцэг эхийн сэтгэгдэл

Би 2 жилийн өмнө шатар сурч эхэлсэн. Одоо улсын тэмцээнд оролцож, медаль хүртдэг болсон. Босоо Ноён клубт маш их баярлалаа!

ДТ

Д. Тэмүүлэн

Сурагчийн сэтгэгдэл

Тэмцээний бэлтгэл маш өндөр түвшинд хийгддэг. Дасгалжуулагч нар олон улсын туршлагатай учир тэмцээний бодит стратеги заадаг.

ГБ

Г. Батбаяр

Тэмцээнд оролцогчийн сэтгэгдэл

Түгээмэл асуултууд

Түгээмэл асуултууд